Сүхбаатар сумаас гарах, нэвтрэн орох зөвшөөрлийг өдөр бүр олгож байна

442

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Онцгой комиссын шийдвэрээр өдөр бүр сумаас гарах, орох нэвтрэх зөвшөөрлийг олгож байна. Энэхүү зөвшөөрлийг сумын ЗДТ болон багийн Засаг дарга нар тухай бүрт ньолгож байгаа ажээ.

Тодруулбал Улаанбаатар хот болон бусад аймаг, хот руу PCR шинжилгээний хариуг үндэслэн хүндэтгэн үзэх шалтгаанаар нэвтрэх зөвшөөрөл олгох гэнэ. Харин Сэлэнгэ аймгийн бусад сум руу эрүүл мэндийн асуумжийн хуудас бөглүүлэн зорчих юм.Тус зөвшөөрлийг авахдаа дараах материалыг бүрдүүлэх ажээ. Үүнд:

Сэлэнгэ аймаг доторх сумдад зорчихдоо тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, зорчих иргэдийн иргэний үнэмлэхний хуулбар болон эрүүл мэндийн асуумжийг бөглөх юм Харин Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Улаанбаатар хот болон бусад сум руу шатахуун, хүнс, эм хангамж нийлүүлэх болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар нэвтрэх зөвшөөрөл олгож байгаа юм байна. 

Эх сурвалж:Монцамэ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn