Сэлэнгэ аймагт ховор амьтан болох Халиун бугыг хууль бусаар агнасан хэргийг шалгаж байна

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Хуурч 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Монгол Улсын ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн халиун бугыг галт зэвсэг ашиглан хууль бусаар агнасан ноцтой хэрэг энэ сарын 18-ны өдөр бүртгэгджээ.