Хөдөөнөөс хотод орж ирэх гэсэн иргэд цагдаа нарт хүндрэл учруулж байна

607

Улсын онцгой комиссоос гаргасан захирамжийн дагуу нийслэл болон аймгууд руу орох, гарах автомашины хөдөлгөөнийг 3 дугаар сарын 3-ны 08.00 цаг хүртэл хориглож, хугацааг нь сунгаад байгаа билээ. Мөн энэ хугацаанд орон нутгийн нислэг, галт тэрэгний хөдөлгөөнийг ч бүрэн зогсоогоод байгаа юм. Гэтэл нийслэл рүү орох, гарах жолооч нар шалган нэвтрүүлэх товчоодод ажиллаж байгаа алба хаагчдад хүндрэл учруулах нөхцөл байдал үүсчээ.
Энэ талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд шалган нэвтрүүлэх товчоодод эрүүл мэндийн тандалт явуулж, нийслэлийн 6000 гаруй албан хаагчид эргүүлээр ажиллаж байна. Албан хаагчдын шаардлагыг иргэдийн зүгээс эсэргүүцэж байгаа талаар мэдээлэл ирж байна. Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд албан хаагчид амралтын өдөргүй ажиллаж байгаа ойлгох хэрэгтэй. Мөн хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарласантай холбогдуулан иргэдийн зүгээс шалган нэвтрүүлэх товчоодод ажил эхэлсэн учраас хот руу орно, амралт дууссан гэх зэргээр албан хаагчдад хүндрэл учруулж байна. Хүндэтгэн үзэх шалтгаангүй бол хөдөлгөөнийг нь хязгаарлана гэдгийг иргэд ойлгож, төр засгаас хэрэгжүүлж байгаа ажлуудад хамтарч ажиллахыг хүсч  байна” гэв.
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд энэ талаар “Нийслэлийн харьяат иргэдийг иргэний үнэмлэхийг нь үндэслэн хот руу оруулна гэсэн мэдээлэл сошл орчин явж байна. Энэ бол ташаа мэдээлэл. Хязгаарлалтаас өмнө нийслэлээс нэгэнт гараад явсан бол 03 дугаар сарын 3-ны 08.00 цагаас өмнө орох боломжгүй. Нийслэлээс нэг ч иргэнийг гаргахгүй, оруулахгүй. Аймгуудад ч мөн адил үйлчилж байгаа. Зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаантай буюу улсын онцгой комиссоос авсан зөвшөөрлөөр нийслэлээс орж гарах шаардлагатай автомашинуудын дугаарыг урьдчилж өгсөн байгаа. Гэтэл зарим иргэд худлаа хэлж, хууль бусаар нэвтрэх гэж оролдож байна. Үүнийг тухай бүрт нь шалгаж, таслан зогсоож байгаа”
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn