“ЦАГААН ДЭНЛҮҮ” СУРГАЛТЫН БААЗ ӨРӨӨГ БИЙ БОЛГОЛОО
ЭМЯ салбарын хэмжээнд 2020 оныг “Сувилагч-Эх баригч нарын жил” болгон зарлаад байна. Зарласан жилийн хүрээнд аймгийн ЭМГ аймгийнхаа эрүүл мэндийн салбарт ажиллаж буй 650 гаруй сувилагч, тусгай мэргэжилтнүүддээ зориулан сувилахуйн “Цагаан дэнлүү” сургалтын бааз өрөөг бий болголоо. Сэлэнгэ аймгийн ЭМГ “Цагаан дэнлүү” сургалтын баазаараа дамжуулан шинэ тутам төгсч буй сувилагч, тусгай мэргэжилтнүүдийнхээ мэдлэг, ур чадварыг сэргээх юм. Зарласан жилийн хүрээнд аймгийн хэмжээнд Эх барихын болон сувилахуйн тусламж, үйлчилгээг хөгжүүлж, чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийт 7 зорилт 34 ажил, арга хэмжээг төлөвлөж, аймгийн Засаг даргаар батлуулан ажилдаа оржээ. Аймгийн ЭМГ-ын Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга С.Эрдэнэсувд: "Зарласан жилийн хүрээнд аймгийн хэмжээнд Эх барихын болон сувилахуйн тусламж, үйлчилгээг хөгжүүлж, чанар хүртээмжийг сайжруулахад энэ өрөө маань зориулагдана. Мөн сувилгаа, асаргаанд хэрэглэгдэх 14 төрлийн багцыг сургалтын үйл ажиллагаандаа хэрэглэхээс гадна гол бааз суурь болж байгаагаараа онцлогтой юм” хэмээлээ.
ДЭМБ, Олон улсын Сувилагчдын нийгэмлэгээс 2019 онд хамтран зохион байгуулсан Дэлхийн эрүүл мэндийн 72 дугаар ассемблейн үеэр орчин цагийн сувилахуйн шинжлэх ухааныг үндэслэгч Флоренсе Найтингелийн мэндэлсний 200 жилийн ой тохиож буй 2020 оныг “Олон улсын Сувилагч, эх баригчдын жил” болгон зарласан ажээ. Энэ нь түүхэнд анх удаа дэлхийн улс орнууд хүн амын эрүүл мэндэд сувилагч, эх баригч нарын оруулсан хувь нэмрийг үнэлэн нэгдэж буй үйл хэрэг юм.