"Ковид-19" халдвар бүртгэгдээгүй 14 сумаас 808 иргэн зорчих хөдөлгөөнд оролцжээ
Сэлэнгэ аймгийн хэмжээнд Алтанбулаг, Мандал, Сүхбаатараас бусад суманд иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулсны үндсэн дээр эхлүүлсэн шийдвэр хэвээр үргэлжилж байна.
12 дугаар сарын 8-ны байдлаар Сэлэнгэ аймгийн эрүүл бүс гэгдэх коронавирусний тохиолдол бүртгэгдээгүй 14 сумаас нийт 808 иргэн Улаанбаатар болоод бусад орон нутагт зорчихоор хөдөлгөөнд оролцжээ. Дээрх сумдын иргэд хөдөлгөөнд оролцохдоо цэгүүдэд очиж түргэвчилсэн шинжилгээнд хамрагдаж зорчих хөдөлгөөнд оролцох юм.
Түргэвчилсэн оношлуурын цэгүүд Шаамар-6, Ерөө, Хушаат, Жавхлант, Сайхан, Баруунбүрэн, Мандал, Баянгол сумын бүсчилсэн цэгүүдэд байрлаж байгаа ажээ. Сэлэнгэ аймгийн хэмжээнд ойрын 1477, дам862 нийт 2337 хавьтлыг тогтоон, тандалт судалгааны ажил үргэлжилж байна. Аймгийн хэмжээнд 13тусгаарлалтын байранд 163 иргэн байгаа аж. Түүнчлэн халдварыг илрүүлэх түргэвчилсэн шинжилгээнд Сүхбаатар суманд 18.8мянган иргэнийг, бусад суманд 16.2 мянган иргэнийг хамруулжээ.