“Тэрбум мод” тэнд үхэж байна

Хан Хэнтийн УТХГ нь Хэнтий, Төв, Сэлэнгэ аймгийн найман сумын 1.748.103 га талбай бүхий нутаг дэвсгэр хамаардаг. Үүний 96.5 хувийг ой хөвч эзэлдэг бол 22.4 хувийг хуш мод эзэлдэг. Тэгвэл өнгөрсөн жил иргэн, аж ахуй нэгжид хуш модны самар бэлтгэх зөвшөөрөл олгосонтой холбогдуулан дээрх бүс нутагт самар бэлтгэхээр очиж улмаар хил зөрчиж, ОХУ-д саатуулагдсан хэргүүд удаа дараа гарчээ.