ХХААХҮ-н дэд сайд Б.Нямжав Сэлэнгэ аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдын нөхцөл байдалтай газар дээр нь танилцав

10
ХХААХҮ-ийн дэд сайд Б.Нямжаваар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж ажиллалаа.
Энэ жил Сэлэнгэ нутагт цас эрт орж, тал хээрийн бүсэд 21 см-ээс дээш зузаан цасан бүрхүүл тогтсоноор мал бэлчээрлэхэд хүндрэл үүсээд байна.
Гэсэн ч малчид маань нөхцөл байдлыг эрт мэдэрч, өвс тэжээлээ базаах, малаа эдийн засгийн эргэлтэд оруулах, цөөлөх зэрэг оновчтой арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авчээ.
Тухайлбал, Сайхан сумын малчин М.Тулга цас эрт орж цаг хүндрэх төлөвтэй болсноор малынхаа 70 гаруй хувийг борлуулж, өвс тэжээлээ нэмэн бэлдэж амжжээ. Үлдсэн малаа тэжээлээр онд оруулахаар бэлчээрт гаргалгүй тэжээж байна.
Мал, махны үнэ боломжийн, малын тарга тэвээргэтэй үед цас орж өвөлжилт хүндрэх дохио эрт өгснөөр хариу арга хэмжээ авах боломж гарсныг хэлэв.
 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selengenutag.mn