Ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх туршилтын талбайг сонгон судалгаа хийж байна

227


"Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах (STREAM)" төслийн баг,Бүгд Найрамдах Чех улсын Менделийн их сургуулийн судлаачдынхамтарсан баг Сэлэнгэ аймагт ажиллалаа.
Дээрх хамтарсан багийнханСэлэнгэ аймгийн Ерөө, Жавхлант, Мандал суманд 11 дүгээр сарын6-7, мөн14-18-ныөдрүүдэд ажиллажээ. Ажлын багийнхны гол зорилго ньойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх туршилтын талбайг сонгонсудалгаа хийхаж.
Энэхүү судалгааны ажлын үеэр Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон сонгогдсон сумдын Сум дундын ойн ангиудтай хамтран ойн сангийн талбай, ойн ашиглалт, ойн аж ахуйн арга хэмжээний одоогийн нөхцөл байдалтай танилцаж, мэдээлэл солилцсон байна.“STREAM” төслийг Европын холбоо болон ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ын хамтарсан санхүүжилттэйгээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд Бүгд Найрамдах Чех улсын Менделийн их сургуулийн тэргүүлсэн их сургуулиудын консорциум хувь нэмэр оруулан ажиллаж байгаа аж. 






скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn