Экосистемийн тогтвортой байдлыг хангах төсөл Сэлэнгэ аймагт хэрэгжинэ
"Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах (stream)" төсөл Сэлэнгэ аймгийн гурван суманд хэрэгжихээр болжээ.
Монгол Улсад "Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах зорилготой энэхүү төсөл нь Европын холбоо ба ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны санхүүжилттэй аж. Эл STREAM төслийн хүрээнд хэрэгжүүлэгч байгууллагууд болох GIZ Mongolei ба Food and Agriculture Organization of the United Nations (FAO) хамтран төслийн зорилтот орон нутаг ажиллалаа. Тодруулбал Сэлэнгэ аймгийн Ерөө, Жавхлант, Мандал сумд болон Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Биндэр, Баян-Адарга сумдуудад энэ сарын 9-18-ны өдрүүдэд ажиллаж, уулзалт зохион байгууллаа.
Тус уулзалтын үеэр төслийн хамтарсан баг аймгийн ЗДТГ, сумдын удирдлагууд, сум дундын ойн анги, орон нутгийн хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй эрхлэгч нөхөрлөлүүдтэй уулзсан байна. Уулзалтын хүрээндуур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор тэдэнд тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар чөлөөт ярилцлага өрнүүлсэн байна. Уулзалтын явцад төслийн зүгээс туршилтийн үйл ажиллагаа хэрэгжлүүлэх газар нутгийг сонгох талаар санал солилцжээ.