Сэлэнгэ аймгийн Засаг даргад Н.Лхагвадоржийг нэр дэвшүүлж, Ерөнхий сайдад уламжлахаар боллоо
Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ш.Оргил үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Тодруулбал, тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдсөн.
Тэгвэл Аймгийн иргэдийн төлөөлөгчид өнөөдөр хуралдаж, V хуралдаанд оролцсон 36 төлөөлөгчийн 19 буюу 52.7 хувийн саналаар Сэлэнгэ аймгийн Засаг даргад Нацагдоржийн Лхагвадоржийг Засаг даргад нэр дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар болсон байна.