Монгол Улсын 32 дэх Ерөнхий сайд хэн бэ?

591
Монгол улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр огцорсон билээ. Тэгвэл МАН 32 дахь Ерөнхий сайдыг өнөөдөр тодруулахаар болжээ. МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 10.00 цагаас хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах бөгөөд үргэлжлүүлэн намын Бага хурал цахимаар хуралдан нэр дэвшүүлэх эсэхийг шийдвэрлэх юм.

МАН-ын Бага хурлаар нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ. Ерөнхийлөгч тав хоногийн дотор Ерөнхий сайдад томилуулах саналаа УИХ-д өргөн мэдүүлэх юм. Ерөнхий сайдад Ч.Хүрэлбаатар, Г.Занданшатар нарын нэрс яригдсан боловч тэд өөрсдөө нэрээ татжээ. Ингээд Л.Оюун-Эрдэнийг дараагийн Ерөнхий сайдаар томилох дээр олонх нь санал нэгдсэн байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn