"Цагааннуур өрхийн үйлдвэрлэл - 2021" үзэсгэлэн худалдаа зохион байгуулав

217
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын ЗДТГ-аас"Цагааннуур өрхийн үйлдвэрлэл-2021" үзэсгэлэн худалдааг энэ сарын 9-нд зохион байгуулсан байна. 
Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, өрхийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, сурталчлах зорилгоорэнэхүү үйл ажиллагааг явуулжээ.Үзэсгэлэн худалдаанд мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, оёдол, гар урлал,  хүнсний ногоо, модон эдлэл, даршилсан ногоо зэрэг төрлөөр21 өрхийн үйлдвэрлэгч,нэгаж ахуй нэгж өөрийн бүтээгдэхүүнээ танилцууланоролцжээ. Тус үзэсгэлэнг иргэдийн өөрсдийнх нь гараар хийж бүтээсэн бүтээгдэхүүнээр дагнан гаргасан нь сумандаа үйлдвэрлэл эрхэлж, дотоодынхоо үйлдвэрлэлийг дэмжихэд түлхэц өгч буй юм.

Тус үзэсгэлэнгээр зөгийн бал, цөцгий, сүүн ааруул, сумын “Нутгийн хишиг” цехийн  мах махан бүтээгдэхүүн илүү их эрэлт хэрэгцээтэй байсан байна. Үйлдвэрлэгчид нийт 5 сая гаруй төгрөгийн борлуулалт хийжээ. Үзэсгэлэнд оролцогчдоос шилдэг 5 үйлдвэрлэгчийг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнажээ. 




















скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn