Хүнс тэжээлийн хомсдолд орж болзошгүй айл өрхүүдэд хүнсний тусламж үзүүлжээ
Коронавирусний халдварын улмаас хүнс тэжээлийн хомсдолд орж болзошгүй айл өрхийн хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх ажлыг хийлээ.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Онцгой комиссоос хамтарсан багийг хуралдуулж хүнс тэжээлийн хомсдолд орж болзошгүй айл өрхийн хүүхдүүдийн шинэчилсэн судалгааг гаргасан байна. Ингээд эхний ээлжинд Сүхбаатар сумын Хонгорморьтын 1-р баг, Баянхан 4-р багийн нийт гурван өрхөд нэг сарын хэрэгцээний нэн шаардлагатай хүнсний тусламжийг үзүүлжээ.