СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Төрсөн ахынхаа амь насыг санаатайгаар хөнөөжээ
Тус аймгийн Цагааннуур суманд гудамжнаас нас барсан хүний цогцос олдсон байна. Цагдаагийн газраас шалгахад, 34 настай эрэгтэй Б гэгч нь санаатайгаар өөрийн төрсөн ах болох 35 настай Б-ыг машинаар дайрч, амь насыг нь хохироосон болох нь тогтоогджээ. Тэрбээр хэрэг үйлдэх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ.
Хэргийг Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газраас шалгаж байгаа ба одоогоор сэжигтнийг эрүүлжүүлэх байрт саатуулаад байгаа аж.
https://hadaas.me/p/34227