Эхнэрээ зодож, машинаар мөргөн амь насыг нь хохироожээ

461


Энэ сарын 14-15-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд 26 настай, эмэгтэй Х нөхрийнхөө автомашинд дайруулан нас барсан гэх хэргийн дуудлага тус сумын цагдаагийн газарт бүртгэгджээ.
Хохирогч эмэгтэйн нөхөр болох 28 настай иргэн Ц нь түүнийг хэрцгийгээр зодон, гарч зугатаахад нь араас нь автомашинаараа хөөн дайрсан байж болзошгүй гэдгийг албан бус эх сурвалж мэдээлсэн байна. Тус гэр бүлийн хувьд бага насны хоёр хүүхэдтэй бөгөөд нөхөр болох Ц нь эхнэр Х-д удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үзүүлдэг байсан гэдгийг эх сурвалжууд хэлж байсан юм.
Тус хэргийг одоогоор Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт талийгаачийн цогцсыг задлан шинжилж байгаа аж.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn