ШУУРХАЙ: УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлжээ
Охид эмэгтэйчүүдийг бэлгийн дарамтанд оруулсан хэрэгт холбогдоод буй УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг МАН-ын гишүүнчлэлээс түтгэлзүүлэх асуудал яригдсан талаар МАН-ын дарга У.Хүрэлсүх хэлсэн.
Тэгвэл өнөөдөр 12:00 цагт МАН-ын Хяналтын хороо хуралдаж Ц.Анандбазарыг МАН-аас нь түдгэлзүүлэх эсвэл хөөх асуудлыг хэлэлцжээ. Хуралдаанаар Ц.Анандбазарыг намын гишүүнчлэлээс чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна. Харин одоогоор Ц.Анандбазарыг хохирогч гэгдээд буй хүмүүсийн гаргасан гомдлын дагуу цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.