СЭЛЭНГЭ: Түшиг сумын Эрүүл мэндийн төвд халдвар илэрчээ

531

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Эрүүл мэндийн төвийн ажилтны төлөвлөгөөт шинжилгээний хариу ЭЕРЭГ гарч, Сэлэнгэ аймагт нэг тохиолдол нэмэгдлээ.
Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжаар бүх эмч, эмнэлгийн байгууллагын ажилчдыг 14 хоног тутам  коронавирусний шинжилгээнд хамруулдаг болсны үр дүнгээр дээрх тохиолдлыг илрүүлжээ
Үүнтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос ажлын хэсэг гарч Түшиг суманд ажиллаж байна.
Өнөөдрөөс Түшиг сумын бүх иргэдийг шинжилгээнд хамруулна. Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн сумд орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа.
Халдвартай бүсээс ирж байгаа иргэн бүр 10 хоног гэрийн тусгаарлалтад байхаар боллоо.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn