Сэлэнгэ аймагт 23 иргэн гэрийн ажиглалтад байна

492


Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн хэмжээнд энэ сарын 06-ны өдрийн байдлаар нийт 23 иргэн гэрийн ажиглалтад байна.
Эдгээр иргэдийн биеийн байдалд ямар нэгэн өөрчлөлт илрээгүй, хэвийн байгаа аж. Гэрийн ажиглалтад буй иргэд Сүхбаатар, Алтанбулаг, Сант, Цагааннуур, Ерөө, Шаамар, Мандал, Сайхан, Номгон, Түшиг сумдад байгаа. Мөн энэ өдрийн байдлаар тус аймагт нийт 16 иргэн тусгаарлалтад байна. Эдгээр иргэдийн ес нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт, долоо нь Баянгол сумын 3-р багц кемпэд тусгаарлагдсан тухай аймгийн ЭМГ-аас мэдээлэв. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn