Сэлэнгэ аймаг зорчих хөдөлгөөнөө хязгаарлалаа

413


Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос Сэлэнгэ аймгаас гарах болон орох хөдөлгөөнийг 72 цагийн хугацаатай  түр зогсоохоор шийдвэрлэлээ. Тодруулбал, хөдөө, орон нутгуудад халдварын тохиолдол бүртгэгдэж эхэлсэн тул болзошгүй эрсдлээс сэргийлж, халдвартай бүс нутгуудаас ирж буй иргэдийг гуравдугаар сарын 23-ны өдрийн 00:00 цагаас эхлэн гуравдугаар сарын 26-ны 06:00 цаг хүртэл Сэлэнгэ аймаг руу нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн байна.
Харин зайлшгүй буюу хүндэтгэн үзэх шалтгаанаар голомттой бүсээс ирж байгаа иргэдийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулан нэвтрүүлэх юм. Халдвартай бүс нутгийн чиглэлд зорчих хүсэлтэй Сэлэнгэ аймгийн иргэдийг аймгаас гаргахгүй. Харин өөр аймаг орон нутгийн иргэдийг харьяаллын дагуу гаргахаар болжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn