Бага насны хүүхдээ олон нийтийн газар дагуулан зорчихгүй байхыг анхааруулав

432

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЗДТГ-аас эцэг, эх, асран хамгаалагчдад хандаж бага насны хүүхдээ олон нийтийн газар дагуулан зорчихгүй байхыг анхаарууллаа.

Сүхбаатар сумын Засаг даргын А/49 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд эргүүл хяналтын ажлыг эрчимжүүлж байна. Урин дулааны улирал ирж буйтай холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн гадна талбай, нийтийн эзэмшлийн болон тоглоомын талбайд хүүхдүүд олноороо цуглах. Мөнгадуур сэлгүүцэх байдал ихэсч байгаааж. Иймээсөдөр бүр сургууль, цэцэрлэгийн багш, ажилчид, эцэг эх зэрэг 20-25 хүний бүрэлдэхүүнтэйэргүүл хяналтыг байнга хийж байгаа аж.

Тухайлбал Сүхбаатар сумын3-р сургуулийн 8а ангийн эцэг эх, анги удирдсан багшийн хамт хамран сургах тойрогтоо хяналт тавьж байна. Түүнчлэн8-р багт 4-р сургуулийн эцэг эх эргүүлд гарч байгаа бол 2,6-р багт 10.00-20.00 цагийн хооронд 2-р сургуулийн эцэг эхчүүд эргүүл хийж байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn