Иргэн Ц болон түүний хүү А-гийн хавьтлууд нь хүүхдүүд гол төлөв байна

457
 Коронавирусээр халдварласан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэн Ц-гийн бэр болох Д нь Сүхбаатар сумын цэцэрлэгт багшийн ажилтай юм байна. Түүний ангийн хүүхдүүдийн эцэг, эхчүүдийн ажил хөдөлмөрийг байгууллагаар нь гаргасан байна. Үүнд:
Сүхбаатар ТЗ-ийн Сүхбаатар өртөөнд 17, ХЦ-ийн 0243-р ангид нэг, ХЦ-ийн 0101-р ангид дөрөв, дэлгүүрт дөрөв, ОБГ-т нэг, Дархан-Сэлэнгийн ЦТСК-д нэг, Гаалиас нэг, банкнаас нэг, ШШГГ-аас нэг, Сүхбаатар сумын ЗДТГ-аас нэг, сургуулийн багш хоёр, гэртээ ажилгүй найм, хувиараа хөдөлмөр эрхлэгч 10 хүний хүүхдүүд хүмүүждэг байна. Аймгийн Онцгой комиссын зүгээс эдгээр эцэг эхчүүдтэй холбогдож, хүүхдүүдээ гэрийн хорионд байлгаж, ажиглах үүрэг чиглэл өгсөн байна. Мөн түүний хүү А нь 5-р ангийн сурагч. Түүний ангид нийт 30 хүүхэд сурдаг байна. Мөн эцэг эхчүүдтэй нь уулзаж, хүүхдүүдээ анхаарч, тусгаарлахыг үүрэг болгон зөвлөгөө өгч байна.
Монцаме агентлаг скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn