Сэлэнгэ аймгийн Мандал суманд 30 гаруй хүүхэд үдийн хоолондоо хордсон байж болзошгүй шинж тэмдэг илэрчээ

628


Энэ сарын 4-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын III сургуулийн 30 гаруй сурагч үдийн цайнаасаа хордсон байж болзошгүй шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хандсан.Одоогийн байдлаар 26 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд гурван сурагчийн биеийн байдал хүнд байгаа аж. Сурагчдад гүйлгэх, халуурах, бөөлжих, гэдэс базалж өвдсөн шинж тэмдэг илэрч байгаа хэмээн эх сурвалж мэдээллээ. Сурагчдаас бактериологийн шинжилгээ авсан бөгөөд хариу нь маргааш гарах юм.
Зарим эх сурвалжийн ярьснаар тухайн хэргийг орон нутагт нь хав дарахыг оролдсон ч хүүхдүүд нэг дор олноороо хордлого өгч эцэг, эхчүүдийн анхааралд өртснөөр ийн ил болсон гэх нэгэн ч байжээ.
Dorgio.mn 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn