Замын-Үүдэд коронавирусний халдварын сэжигтэй хоёр тохиолдол илэрснийг тусгаарлажээ

475

zamiin uud-2


Энэ сарын 11-ний Хөх хот-Улаанбаатарын чиглэлийн 33 дугаар галт тэргэнд зорчиж явсан нэг иргэн коронавирусээр өвчилсөн байж болзошгүй сэжигтэй тохиолдол илэрснийг Замын-Үүдийн эмнэлэгт тусгаарлажээ.


Нэгдсэн эмнэлгийн эмч нар корановирусний сорьцын шинжилгээ авч Халдварт Өвчин судлалын Үндэсний төвийн Тандалт судалгааны албаны Вирус судлалын лабораторид хүргүүлэхээр тээвэрлүүлсэн байна.


Одоогийн байдлаар гурван галт тэргэнд сууж явсан болон төмөр замын ажилтнууд бүхий 105 хүнийг тусгаарлаж шаардлагатай арга хэмжээ авч буй байгаа талаар Замын-Үүдийн Онцгой комиссоос мэдээлэв.


Өвдсөн гэх хүн БНХАУ-ын Сэчуан мужид 14 хоног ажилласан 37.4 хэмийн халуунтай байжээ.Үүнээс гадна энэ сарын 12-ны өглөө  коронавирусээр өвдсөн байж болзошгүй бас нэг иргэн Замын-Үүдийн эмнэлэгт өөрөө ирж биеийн байдлаа үзүүлсэн байна. Тухайн хүнээс сорьц авч Улаанбаатар руу явуулжээ.


Х.Эрдэнэбулган



скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn