Сум хооронд зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болов

426

 Сэлэнгэ Аймгийн Онцгой комиссын шуурхай штаб сумдын Онцгой комисстой энэ сарын 8-нд цахимаар хуралдлаа.

Аймгийн Онцгой комиссоос Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2021 оны 2 дугаар сарын 12-ны 06.00 цагаас 2 дугаар сарын 15-ны 06.00 цагийн хооронд сум хооронд зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлахаар шийдвэрлээд байна.

Мөн тус цахим хурлаар сумдын Онцгой комисст баярын өдрүүдэд сум, орон нутгийнхаа хэмжээнд хяналт, шалгалтын ажлыг өндөржүүлж, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлж өндөр хариуцлагатай ажиллахыг үүрэг болголоо.Энэхүү түр хязгаарлалтад УОК-оос зөвшөөрсөн хүнсний бүтээгдэхүүн, шатахуун, эм эмнэлгийн хэрэгсэл, мал амьтны өвс тэжээл тээвэрлэлт, эрүүл мэндийн үйлчилгээ, оршуулгын үйл ажиллагаа зэрэг хүндэтгэх шалтгаантай иргэдийн хөдөлгөөн хамрагдахгүйаж. Цахим хурлын үеэраймгийн Онцгой комиссооснийт иргэддээхандажгэр, гэртээ сар шинийн баяраа тэмдэглэж, хайртай дотны хүмүүсээ болзошгүй эрсдэлээс хамгаалахыг онцгойлон анхаарууллаа. 

Эх сурвалж:Монцамэ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn