Гадаргууны арчдаст хийсэн шалгалтаар ариутгал халдваргүйтэл хангалтгүй байжээ

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Итгэмжлэгдсэн лабораториосариутгал халдваргүйтгэлийн байдалд тандалтын шинжилгээ хийжээ.
Энэхүү тандалтын шинжилээг гадаргууныарчдасаар хийсэн бөгөөд Сүхбаатар суманд иргэд олноор үйлчлүүлдэг байгууллагууд болох хүнсний зах, үүрэн телефоны байгууллага, АТМ-үүд хамрагдсан байна. Эдгээрийн гадаргуу хийгээд хүний гар хүрэлцдэг бүхий л талбай болонлангуу, ширээ,товчлууруудын гадаргуугаас арчдас авчээ. Шалгалтын явцад нийт 70 арчдас авахад 51.4 хувь нь нянгийн бохирдолтой, гэдэсний савханцар бактериар бохирлогдсон байсан байна. Энэ ньариутгал халдваргүйтэл хангалтгүй байгааг харуулж байнахэмээн МХГ-ын Итгэмжлэгдсэн лабораторийн мэргэжилтэн хэллээ.
Иймд байгууллага,аж ахуйн нэгжүүд иргэдийн гарыг ариутгах, хүний гар хүрэлцэж болох лангуу, ширээ, тавцан АТМ-ийн товчлуурыг 30 минут тутамд ариутгалын бодис агуулсан зүйлээр арчин халдваргүйжүүлж ажиллахыг зөвлөлөө. Мөн иргэд амны хаалтаа тогтмол зүүх, бээлий өмсөж худалдаа хийх, гэртээ ормогц гараа угаан ариутгаж, ам, хамраа сод, давсны уусмалаар зайлж, халуун бүлээн шингэн уухыганхаарууллаа.
Эх сурвалж:Монцамэ

