Шүүгчийн захирамжинд гомдол гаргахаар болсон тул шүүх хуралдааныг хойшлуулав

664

“Эвийн хүч эх нутгийн төлөө” НҮТББ, “Босоо хөх монгол” НҮТББ нарын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдаан өчигдөр /2020.09.02/ 11 цаг 30 минутад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүх хуралдааны үеэр гэрч асууж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч солигдсон тул хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч "Босоо хөх монгол" ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шинжээч томилуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжинд гомдол гаргахаар болсон тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянаж ирүүлэх хүртэл хугацаагаар хойшлуулав.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn