Монгол улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ томилохыг дэмжлээ

469

ТББХ: Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж дууслаа.

Монгол улсын 32 дахь Ерөнхий сайд болгох саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж МАН-ын Бага хурлаас УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн билээ. Улмаар МАН-ын бүлгээс түүний нэрийг Ерөнхийлөгчид хүргүүлснээр Ерөнхийлөгчийн зүгээс Л.Оюун-Эрдэнийн нэрийг өнөөдөр УИХ-д оруулсан юм.

Хуулийн дагуу холбогдох байнгын хороогоор Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцээд, УИХ-ын чуулганы хуралдаанаар эцэслэн батлаж ТББХ: Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

Монгол улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын Үндсэн хуулийг бүх иргэн, төрийн байгууллага дагаж мөрдөх үүрэгтэй. Үүний хүрээнд Засгийн газар ажиллана. Үүргээ биелүүлнэ. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл бие биедээ хяналт тэнцвэртэй, хараат бус шүүхтэй байх ёстой.

Энэ хяналт тэнцвэрийг барьж ажиллана. Хувь хүн биш хууль засагладаг засаг төртэй байх ёстой. Ийм итгэл үнэмшлээр ажиллана.


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn