Сэлэнгэд ирж буй иргэдийг гэрийн ажиглалтад шилжүүлж байна

492

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын зүгээс өнгөрсөн өдрүүдэдУлаанбаатар хотоос иргэдээ татан авах ажлыг зохион байгууллаа. Ирж буй иргэдийггэрийн ажиглалтад шилжүүлж,зорчих хөдөлгөөнийг цахимаар хянах “Tracker”” системийг гар утсандньсуулган хяналт тавин ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагтУлаанбаатар хот болон бусад аймаг, сумдаас ирсэн 144 өрхийн 296 иргэн гэрийн ажиглалтад байгаа аж. ТүүнчлэнУлаанбаатар хотболонбусад аймаг орон нутагруу 97 тээврийн хэрэгслээр 242 иргэн, орох чиглэлд 78 тээврийн хэрэгсэлтэй 195 иргэнийг PCR шинжилгээний хариу, асуумжийг үндэслэн нэвтрүүлжээ.

Нийслэл Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлууд ойрын болон хоёрдогч хавьтлуудаас илэрч, хавьтал болсон хүмүүс олдохгүй, халдвар авснаа мэдэхгүй олон нийтийн газраар үйлчлүүлэх тохиолдол гарсаар байна.Иймээс эрсдэлтэй бүсээс орон нутагтаа ирсэн иргэд гэрийн ажиглалтын дэглэмээ чанд баримтлан өөрийгөө болоод өрөөл бусдыг болзошгүй эрсдэлээс хамгаалахыгаймгийн Онцгой комиссоосонцгойлон анхаарууллаа. Мөн нийт иргэдэд хандажонцын шаардлагагүй бол гадуур явахгүй байж,аль болох хөдөлгөөнд бага оролцохыг санууллаа.

Эх сурвалж: Монцамэ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn