Төр, нийгмийн зүтгэлтэн, партизан Г.Бумцэндийн бэхийн сав

518


Г.Бумцэнд (1881-1953) нь Ардын хувьсгалын анхны партизануудын нэг, БНМАУ-ын УБХ-ын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байсан, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн хүн юм.Хулан хатны хөшөөнөөс цааш чулуун замаар өгссөөр уулын энгэр бэлд хүрвэл Г.Бумцэндийн хөшөө бий.

Г.Бумцэндийн хэрэглэж байсан бэхийн сав, үзэг Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейд хадгалагддаг.

Энэхүү бэхийн савны нүүр хэсгийг хээ угалзаар чимэглэж, дөрвөлжин суурьтай лууны дүрсийг гоёмсог хэлбэрээр сийлэн урласан байна. Бэхийн савны тагны бариулыг сууж буй шувууны дүрсээр цутгаж хийжээ. Мөн бэхийн савны их биеийг луун хээгээр чимэглэсэн байна. Суурь хэсэгт”Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар артель” гэж монгол бичгээр сийлсэн байдаг ажээ. Уг бэхийн савны өндөр 9.7 см, урт 10.7 см, өргөн 8.4 см, жин 205 гр аж.

Уг үзгийг луугаар ороосон дүрслэлтэйгээр цулгуй мөнгөөр хийж чимэглэжээ. Гоёмсог нарийн хийцтэй энэхүү үзэгний урт нь 15 см, жин нь 25 гр юм. Эл чамин мөнгөн чимэглэлтэй үзэгний хошуу нь хугарсан ажээ.

Хулан хатны хөшөөнөөс цааш чулуун замаар өгссөөр уулын энгэр бэлд хүрвэл Г.Бумцэндийн хөшөө бий.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn