Мэдэгдэл: Сэлэнгэ аймагт "0" зогсолт хийгээгүй

650
Сэлэнгэ аймгийн онцгой комиссоос аймгийн нийт иргэдэд хандан Мэдэгдэл гаргажээ. Энэхүү мэдэгдэлд дурьдсанаар, тус аймагт "0" зогсолт хийлээ гэсэн нь ташаа мэдээлэл бөгөөд иргэдээ нэн шаардлагатай хүнсээр тасалдуулахгүй байх шийдвэрийг гаргаж, хүнсний дэлгүүрүүд болон эмнэлэг, эмийн сан, түлээ нүүрсний хүргэлтийн үйлчилгээнүүд хэвийн үргэлжилж байгаа юм байна.

Тухайлбал,
халдвар хамгааллын дэглэмийг сахиулж иргэдийн түлээний модыг бэлтгүүлэх ажлыг аймгийн БОАЖГ-аас зохион байгуулж байна. Сүхбаатар сумын иргэдийн түлээний модыг "Шинэ бадрах" ХХК бэлтгэж"Тулга" модны захаас иргэдийн захиалгын дагуу хүргэлт хийж байгаа аж. 
Мод авах иргэдийн захиалгыг 99607076 дугаарын утсаар хүлээн авч байгаа бөгөөд энэ сарын 17-ны өдрөөс хойш өнөөдрийн байдлаар Алтанбулаг сум 313 шоо.мБаруунбүрэн сум 100Жавхлант сум 40Ерөө сум 162 Мандал сум 1484Шаамар сум, Дулаанхан тосгон 74Сүхбаатар сум 82Хүдэр сум 380Зүүнбүрэн сум 60 шоо.м түлээний модыг сумдад олгожээ. Иргэд хүсэлтээ оршин сууж буй орон нутгийнхаа багийн Засаг даргаар дамжуулан сумын ЗДТГ-т хандаж асуудлаа шийдүүлэх юм байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn