Сэлэнгэ аймагт батлагдсан нийт 217 тохиолдол бүгд “ЭДГЭРЛЭЭ”

407
Сэлэнгэ аймагт батлагдаад байсан нийт тохиолдол бүгд эдгэрлээ. Ковид-19 халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношлуур шинжилгээнд Сүхбаатар суманд 19738, бусад сумдад 27457 буюу нийт 47195 иргэн хамрагдаад байна.Сэлэнгэчүүд, тэр тусмаа Сүхбаатарчууд хараахан тайвшрах болоогүй гэдгийг цаг үеийн нөхцөл байдал анхууруулж байна. Энэ үеэс халдвар хамгааллын зөв дадал , иргэн хүн бүрийн ухамсар хамгаас чухал болоод байгааг анхаарах нь зөв болов уу. Аймгийн төв Сүхбаатар суманд мөрдөгдөж байсан дугаарын хязгаарлалт хэвийн горимд шилжиж, иргэд хувийн тээвэр хэрэгслээрээ зорчих боломж бүрдлээ.Хүрсэн үр дүнгээ баталгаажуулах нь одоо сэлэнгэчүүдын гол үүрэг болоод байна. Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд ажиглалтын хоёр байранд 20 иргэн хяналтанд байна.



скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn