“Бороо гоулд” ХХК тэсрэх бодис хадгалах зөвшөөрөлгүй агуулахад тэсэлгээний бодис хадгалж байжээ
Тэсрэх дэлбэрэх бодис хадгалах зөвшөөрөлгүй агуулахад тэсэлгээний бодис, хэрэгсэл хадгалж байсан хэргийг цагдаагийн байгууллагаас идрүүлэн шалгаж байна. Тодруулбал, энэ сарын 17-нд Сэлэнгэ аймгийн Баянгол суманд “Бороо гоулд” ХХК нь тэсэрч дэлбэрэх бодис хадгалах зөвшөөрөлгүй агуулахад Анфо гэх нэршилтэй тэсэлгээний 59.6 тонн бодис, тэсэлгээний хэрэгсэл 1 тонныг хадгалж байсан аж.
Зөрчлийг Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс илрүүлэн, үргэлжлүүлэн шалгаж байна.
Эх сурвалж: Zaluucom
http://www.zaluucom.mn/read/50cea8004