Сургууль, цэцэрлэгүүд зөөврийн шинэ компьютер хүлээн авлаа
Сэлэнгэ аймгийн Боловсрол, Соёл, урлагийн газраас "2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил, анхаарах асуудал" сургалт семинарыг бүсчлэн явуулж байна.
Энэ сарын 23-26-нд Мандал сумын Хэрх тосгон, Сант сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг дээр сургалтыг зохион байгуулсан аж. Сургалтад Хараа, Орхон бүсийн сургууль, цэцэрлэгүүдийн удирдах ажилтан, эмч нар оролцсон байна.
Сургалтын үеэр сургууль бүрт хоёр ширхэг нийт 65 ширхэг, цэцэрлэг бүрт гурван ширхэг, нийт 111 ширхэг зөөврийн компьютер, гар ариутгагчийг БШУЯ-наас хүлээлгэн өгчээ.