СЭЛЭНГЭ: Усан спорт сургалтын төвийг ашиглалтад орууллаа

610

Сэлэнгэ аймагт Биеийн тамир спортын байгууллага үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн арга хэмжээний үеэр аймгийн Биеийн тамир, спортын газрын харъяа Усан спорт сургалтын төвийг аймгийн Засаг дарга Ш.Оргил албан ёсоор нээж, БТСГ-ын дарга Б.Баттулга болон ахмад тамирчид нээлтийн ёслолд оролцлоо. 
Энэ үеэр усан спортын зэрэгтэй тамирчдын үзүүлэх сургууль болов. Энэхүү Усан спорт сургалтын төв нь улсын төсвийн 5.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр ашиглалтад орсон байна. Нийт 1000 м3 талбайтай, 300 хүний суудалтай, үсрэлтийн гурван тавцантай аж. 
Насанд хүрэгчид, хүүхдийн бассейн гэсэн хоёр хэсэгтэй, анхан шатныхан хичээллэх нэг сургалтын замтай,  уралдаан, тэмцээн, сургалт явуулах дөрвөн замтай. Тус бассейний насанд хүрэгчдийн хэсгийн урт нь 25 метр, өргөн нь 13 метр талбайтай. Уралдаан тэмцээн явуулах сургалтын зам нь гүн талдаа 4.80 метр, нам талдаа 2.20 см гүнтэй. Хүүхдийн бассейны урт нь 10 метр, өргөн нь таван метр, 1.20  см гүнтэй юм.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn