Сэлэнгэ аймагт гарч буй түймрийг унтраахад зориулж шатахуунд 50 сая төгрөг олгохоор шийдвэрлэжээ

6

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд өнөөдрийн /2025.07.29/ байдлаар ойн түймрийн 7 голомтод Онцгой байдлын байгууллага, орон нутгийн мэргэжлийн ангийн 230 хүн, 22 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
ОБЕГ-ын дэд дарга Я.Гантөмөр, УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар тус суманд ажиллаж, цаг үеийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудлыг сонсож, шийдвэрийг гаргалаа.
Дээрх түймрийн голомтод НОБГ-ын 40 алба хаагчийг нэмэлтээр ажиллуулахаар хуваарилж, гал унтраах тоног төхөөрөмж болоод бусад шаардлагатай багаж хэрэгслийг хүлээлгэн өгсөн юм.
Мөн УОК-оос түймрийг унтраах ажиллагаанд зарцуулах шатахууны 50 сая төгрөгийг шийдвэрлэлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn