Сэлэнгэ аймагт гарсан түймэрт 2га талбай шатжээ

199

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан ойн түймэрт урьдчилан байдлаар 2 га талбай өртөн шатжээ. Тодруулбал, долдугаар сарын 19-ний өдрийн байдлаар Хөвсгөл аймгийн Улаан-Уул сум, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд ойн түймэртэй байна. Түймрийг унтраахаар дээрх аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид мэргэжлийн анги, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж байна.
Иймд, иргэд, аялагчид та бүхэн аялалаар ой, хээрт явахдаа ил задгай гал түлсэн тохиолдолд галыг бүрэн унтраах, гал унтраах багаж хэрэгсэл тогтмол авч явах, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж байгаль, эх дэлхийгээ хамгаалахыг онцгойлон анхааруулж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn