1000 боодол өвсөөс 60 боодол өвс шатаж байсныг унтраажээ

9

Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн дуудлага дөрвөн бүртгэгджээ. Тодруулбал,
Сэлэнгэ аймаг, Баянгол сум Хараа багийн “Ар зүрх” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 202 км, сумын төвөөс урд зүгт 40 км/ өвс шатаж байна гэсэн дуудлагыг 01.19-ний өдрийн 15:38 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь 40 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын хураалттай 1000 боодол өвсөөс 60 боодол өвс шатаж байсныг унтраажээ.
Хэнтий аймаг, Хэрлэн сум Сариг багийн 20 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.19-ний өдрийн 16:22 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-ын 12х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Булган аймаг, Дашинчилэн сум Сүүж багийн Цэцэрлэг хорооллын 7 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.20-ны өдрийн 00:25 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Дашинчилэн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн О-ын 5х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймаг, Шаамар сум Дэлгэрхаан багийн 2 дугаар хэсэгт /аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км/ амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 01.20-ны өдрийн 07:11 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ын 5х4 метрийн хэмжээтэй амбаар бүрэн шатаж байсныг  ажиллаж унтраасан.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn