Сэлэнгэ аймагт түймэр гарчээ

450
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Чойжингийн-Ар” гэдэг газар хээрийн түймэр гарчээ. Түймрийн дуудлагыг өчигдөр 15.01 Цагт онцгой байдлын байгууллагад ирүүлсэн байна. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид 20 км зам туулан 16.00 цагт очиход орон нутгийн иргэд ажиллаж түймрийг унтраажээ. Хээрийн түймэрт 4.5 га талбай шатсан байна.
Ихэнх нутгаар салхи шуурга ихтэй байгаа тул болзошгүй түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгой байдлын байгууллагаас анхааруулав.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn