Эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулж байна

493



Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас"Эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах" сэдвээр сургалт зохион байгуулж байна.

Сургалтанд эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд бүсчилсэнхэлбэрээр гурванээлжээрхамрагдаж байгаа аж.Эхний хоёр ээлжийн сургалт аймгийн Нэгдсэн эмнэлгийнАхмадын сувилалдболонхээрийн нөхцөлд явагдсанбайна. Харин тус сургалтын3-р ээлжийн сургалтыг энэ сарын4, 5-ны өдрүүдэд аймгийн ЭМГ-ын "Эрдмийн жим" сургалтын танхимдзохион байгуулах юм байна. Сургалтыг аймгийн ЭМГ-ын мэргэжилтнүүд удирдан явуулж байгаа бөгөөд Сэлэнгэ аймгийн нийт 17 сумдын эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдах юм байна. Эл сургалт нь короновирусний халдвараас хамтдаа сэргийлье уриатайгаар болж буйгаараа онцлогтой юм. Хорио цээрийн дэглэмийн үед эмч, мэргэжилтнүүдийг ажлын байран дээр нь чадавхжуулах нь үр дүнгээ өгсөн ажил болж байна хэмээн аймгийн ЭМГ-ын удирдлагууд үзэж байна.  

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn