Томуу, томуу төст өвчний тархалт идэвхжиж, шар түвшинд хүрчээ

8

ЭМЯ-наас томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.
Авраннэгдүгээр сарын 09-ний байдлаар Нийслэлийн есөн дүүрэгт нийт 900 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 85 хувь нь амьсгалын хүнд замын халдвартай байна. Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж, шар түвшинд хүрсэн тул дараах зөвлөмжийг хүргэлээ.
  • Томуугийн вакцин хийлгэх
  • Гараа тогтмол угаах
  • Амаа дарж ханиалгах, найтаах
  • Агааржуулалт хийх
  • Үйлчилгээний байгууллагуудын автомат гар хатаагчаар гараа хатаахгүй байхыг зөвлөлөө.
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр: Амбулаториор үйлчлүүлж байгаа нийт иргэдийн тав орчим хувь нь томуу, томуу төст өвчин эзэлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүс дотроос уушгины үрэвсэлт буюу амьсгалын цочмог хүнд хэлбэрийн шалтгаантай нь 21 орчим хувийг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн он болон өмнөх долоо хоногтой харьцуулахад бага зэрэг нэмэгдсэн. Томуу, томуу төст өвчний тархалтын түвшнийг таван үед хуваадаг. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар улсын хэмжээнд идэвхжилийн түвшин буюу шар түвшинд байна. Тархалтын түвшин 21 аймаг болон Нийслэлд үнэлдэг. Энэ үнэлгээгээр ногоон түвшинд нэг аймаг, идэвхжилийн буюу шар түвшинд Улаанбаатар хот болон 17 аймаг, алаг цоог буюу улбар шар дэгдэлтийн түвшинд хоёр аймаг байна. Тухайн хоёр аймагтай холбогдож арга хэмжээ авч ажиллаж байна.
Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 46 хувийг тав хүртэлх насны хүүхдүүд, 6-17 нас хүртэлх насны хүүхдүүд 77 орчим хувийг эзэлж байна.
ЭХЭМҮТ-ийн эмч А.Оюунчимэг: Эцэг эхчүүд хүүхдээ томуу, томуу төст өвчин туссан үгүйг мэдэхийн тулд, сүүлийн 10 хоногт ханиалгана, халуурна, хоолой нь өвдөнө. Эдгээр гурван шинж илэрч байгаа үгүйг маш сайн ажиглах хэрэгтэй. Хүүхэд амьсгал авахдаа хяхтанаад , юм зурж байгаа юм шиг ханиалгаж байвал цаг алдаж огт болохгүй, түргэн эмнэлгийн байгууллагад ханд.
Томуу, томуу төст өвчин аравдугаар сарын сүүлээс нэмэгддэг. Арваннэгдүгээр сарын сүүл, арванхоёрдугаар сарын эхээс оргил үедээ хүрдэг. Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэхын тулд хамгийн эхэнд дархлаажуулалт, томуугийн вакцин хийлгэх хэрэгтэй. Томуу бол нялх хүүхэд, өндөр настан нас бардаг маш хүнд өвчин. Тийм учраас заавал вакцин хийлгэх хэрэгтэй. Вакцин хийлгэснээс хойш 10-14 хоногийн дараа дархлаа үүсэж, зургаан сар орчим дархлаа хадгалагддаг. Гараа угаахад маш олон амьсгалын замын халдвараас сэргийлж чадна. Хүүхэд, том хүн өдөрт 6-10 удаа гараа угаах хэрэгтэй. Мөн ханиалгах соёлд суралцах хэрэгтэй байна. Амаа даралгүй ханиалгавал нян, вирус агуулсан шүлс 3-4 метр үсэрч, агаарт ойролцоогоор 10 минут байдаг. Хүний хувцсанд наалдсан нян, вирус хэдэн долоо хоног хүртэл байх чадвартай. Тийм учраас амаа сальсальффеткаар дарж найтаах, амаа дарж ханиалгасан бол тэр дор нь савантай бүлээн усаар угаар хэрэгтэй.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn