Хоногт бүртгэгдэж буй коронавирусний халдварын 90 хувийг омикрон хувилбар эзэлж байна
Монгол Улсад хоногт бүртгэгдэж буй коронавирусний халдварын 90 гаруй хувийг омикрон хувилбар эзэлж байгааг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр онцлов. Уг хуралд УОК-оос коронавирусний нөхцөл байдлын талаар танилцуулсан юм. Монгол Улсад коронавирусний халдвар өнгөрсөн долоо хоногийн мөн үеийнхээс 9000 мянгаар нэмэгдсэн. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн 95 хувь нь хөнгөн байгаа ч халдварын тоо өндөр байгаа тул хүндрэх хүмүүсийн тоо ч нэмэгдэх магадлалтайг ЭМЯ-ны удирдлагууд дурдсан байна.
Ташрамд дурдахад, дэлхий нийтэд энэ сарын 1-ны байдлаар коронавирусний халдварын нийт тохиолдлын 44 хувийг эзэлж байсан бол энэ сарын 13-нд 60-73 хувьд хүрснийг мэдээлэлд онцоллоо. Энэ сарын 18-ны байдлаар Монгол Улсын нийт хүн амын 66.6 хувь нь коронавирусний бүрэн тунд хамрагдсан бол гуравдугаар тунд 30 хувь нь хамрагджээ. Харин дөрөвдүгээр тунд 49 504 иргэн хамрагдсан байна.