ХЭҮК: Хангайн бүсэд охидын бэлгийн хүчирхийлэлд өртөх тохиолдол их байна

45

Хүний эрхийн үндэсний эрхийн комиссоос орон нутагт хүний эрхийн хяналт, шалгалт хийж тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээллээ.
ХЭҮК-ийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ёндонжамц: Хүний эрхийн нөхцөл байдлыг бид бүс нутгаар нь танилцуулъя. Хангайн бүс буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангай нутгаар эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн зөрчил нийтлэг байна. Мөн гэмт хэрэг зөрчлийн тоо ихэссэн. Тэр дундаа захиргааны зөрчил, охидын бэлгийн хүчирхийлэлд өртөх, нэр хүндэд халдах, ЕБС-ийн дотуур байрны нөхцөл байдал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах эрх зөрчигдсөн байна. Харин говийн бүс буюу Говь-сүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймагт уул уурхайгаас голчлон хөгжсөн байдаг. Тиймээс үүнээс үүдсэн тоосжилт, хүүхдийн эрхийн асуудал, замын хөдөлгөөний аюулгүй байдал, авто замын хучилт, тээвэрлэлт, гэр бүл салалт, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх, зорилтод гэр бүлийн эрх хамгаалах асуудал тулгамдаж байна. Тэгвэл төвийн бүс буюу Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн хувьд газар тариалан, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбар голчилдог. Мөн шилжин ирэгсдийн тоо жил бүр нэмэгдэж байгаа. Үүний дагуу зорилтот бүлгийн эрхийн асуудал тулгамдаж байна. Тухайлбал, хүүхдийн эрх, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хагас, бүтэн өнчин хүүхэд, асрамж халамжийн төв дэх хүүхдийн сурч боловсрох эрх, иргэдийн газар өмчлөх эрхийг баталгаажуулах, гэр бүлийн хүчирхийлэл, ажилгүйдэл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, төрийн албан хаагчийг хөдөлмөрлөх нөхцөлөөр хангах зэрэг асуудал тулгамдаж байна. Харин баруун бүсэд буюу Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн хувьд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт нь агаар, ус, хөрсний бохирдол, гэмт хэрэг зөрчлийн гаралтыг бууруулах, ЕБС-ийн багшийн хүрэлцээгүй байдал, хүүхдийн хүчирхийлэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөрлөх эрх, гэр бүлийн хүчирхийлэл, өсвөр насны охидын жирэмслэлт, төрөлт гэсэн байдал баруун бүс нутагт тулгамдаж байна. Түүнчлэн гадны шалтгаантай нас баралт, зам тээврийн осол, амиа хорлолт энэ бүс нутагт өндөр байна. Тухайлбал, Говь-Алтай аймагт 2022 онд 295 хүн нас барсны 39 нь, 2023 онд 267 хүн нас барсны 41 нь гадны шалтгаантай байна. Бид бүс болгоноор хүний эрхийн нөхцөл байдлыг авч үзээд, бүс болгоноор нь “Хүний эрхийн төлөө хамтдаа” өдөрлөг арга хэмжээг зохион байгуулна. Үүгээр ХЭҮК-ын 23 дахь илтгэл тайлан гарна. Энэ удаагийн гол зорилго нь Хүний эрхийн үндэсний хөтөлбөрийг чиг үүргийг хангуулах, биелүүлэх юм гэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn