СЭЛЭНГЭ: Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн 16.9 хувь нь малын хулгай байна
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын мэдээгээр 2022 оны 11 дүгээр сарын байдлаар нийт 733 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 140 буюу 23.6 хувиар өссөн байна. Аймгийн хэмжээнд үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 28.1 хувь нь нь согтуугаар үйлдэгдсэн байна. Эхний 11 сарын байдлаар 981 хүн эрүүлжүүлэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14.3 хувиар өссөн аж.
Гэмт хэргийн улмаас иргэн болон байгууллагад нийт 5348.2 сая төгрөгийн хохирол учирсан нь өмнөх оны мөн үеэс 2.4 сая төгрөгөөр өсжээ. Учирсан хохирлоос 2269.7 сая төгрөгийг нөхөн төлүүлж, нөхөн төлөлт 42.4 хувьтай байгаа ажээ.
Мөн 32060 захиргааны зөрчил илрүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 11450-аар өсжээ. Бүртгэгдсэн гэмт хэргийн 41.2 хувь нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, 33.8 хувь нь хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, 12.1 хувь нь байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, 5.5 хувь нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 7.4 хувь нь бусад төрлийн гэмт хэрэг эзэлж байна.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн 16.9 хувь нь малын хулгай байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 168-аар өссөн байна.