Өнгөрөгч есдүгээр сар 10 дахь дулаан сар болж өнгөрлөө

9

Өнгөрөгч есдүгээр сарын агаарын дундаж температур өмнөх жилээс 0.6°С-аар, олон жилийн дунджаас 0.9°С-аар тус тус дулаан байсан ба 1940 оноос хойш тохиолдож байгаа 10 дахь дулаан сар болж өнгөрлөө. Сарын агаарын дундаж температурын олон жилийн дунджаас хазайх хазайлтын оронзайн тархалтыг авч үзэхэд нутгийн дийлэнх буюу 61.2 хувь нь дунджийн орчим, 38.8 хувь  нь дунджаас +1.0-ээс +3.0°С-аар дулаан байсан байна. 
Тус сард Монгол орны хэмжээнд дунджаар 25.9 мм тунадас орсон нь өмнөх жилээс 19.3 хувиар бага, олон жилийн дунджаас 43 хувиар ахиу буюу 1940 оноос хойш тохиолдож байгаа 17 дахь хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө. Сарын нийлбэр хур тунадасны олон жилийн дунджаас хазайх хазайлтын оронзайн тархалтыг авч үзвэл нийт нутгийн 62 хувь дунджаас ахиу, 8.5 хувь нь дунджийн орчим, 29.5 хувь нь дунджаас бага тунадас унасан байна. 
Харин агаарын температурын үнэмлэхүй их утга Өмнөговь аймгийн Ханбогд суманд 34.6°С, үнэмлэхүй бага утга Баянхонгор аймгийн Баянбулаг суманд -8.5°С хүрсэн бол хөрсний температурын үнэмлэхүй их утга Өмнөговь аймгийн Даланзадгадад 59°С, үнэмлэхүй бага утга Баянхонгор аймгийн Баянбулагт -12°С хүрч хүйтэрсэн байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn