Сэлэнгэчүүд Улсын арслан Б.Орхонбаярт амласан автомашинаа өгөөгүй байна

162
Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2022 оны зун Төрийн их баяр наадамд ес даван үзүүрлэж, 26 хан насандаа Улсын арслан хэмээх том цолонд хүрсэн Б.Орхонбаяр өдгөө бэртэл гэмтэлтэй байгаа учраас заал танхимын барилдаанд барилдахгүй байгаа юм. Гэхдээ түүний багш Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй удахгүй барилдаж эхэлнэ гэсэн албан мэдээллийг өгсөн байгаа.
 
Тэгвэл 2022 оны наадамд үзүүрлэж, төрж өссөн нутагтаа Улсын арслан хэмээн өндөр цол авч ирсэн арсландаа Сэлэнгэчүүд хуншгүй зан гаргажээ. Тодруулбал, Б.Орхонбаярын цолны мялаалга 2022 оны наймдугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд болсон. Энэ үеэр түүний цолыг мялааж, Сэлэнгэ нутгийн зон олон бэлэг, дурсгалын зүйл гардуулсан юм.
 
Тухайлбал, Сэлэнгэ аймгийн 17 сумын иргэдээс 500 толгой хонь, “Ланд Круйзер-300” автомашин, “Өсөх зоос” компанийн эзэн Ч.Чинбат “Саруул шилтгээн” хотхонд гурван өрөө байр тус, тус бэлэглэхээр амласан. Гэтэд Сэлэнгэчүүд “Ланд круйзер-300” автомашинаа Б.Орхонбаяр арсланд өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Сураг чимээгүй байна. Энэ бэлгийг нь өгчих юмсан. Ичмээр юм гэж хүмүүс бичиж эхэлжээ. Харин “Өгөөгүй нь үнэн шүү” гэдгийг багш нь баталж бичжээ.

https://www.shuud.mn/a/556365
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn