Арслан Б.Орхонбаяр Сэлэнгэ аймгийн Орхон сумын хүндэт иргэн боллоо

121

Улс тунхагласны 98 жилийн ойн баярын арга хэмжээний хүрээнд Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр цэнгэл наадмын хүчит бөхийн барилдаанд уран хурц барилдаанаараа бөх сонирхогч Монгол түмнээ огшоож МОНГОЛ УЛСЫН АРСЛАН хэмээх эрхэм цол хүртсэн Алдар спорт хороо, "Таван хан" дэвжээний бөх Баярсайханы ОРХОНБАЯРТ Сэлэнгэ аймгийн Орхон сумын ЗДТГ, ИТХ "Нарт Орхон" бөхийн холбооноос хүндэтгэл үзүүлж, улс аймгийн алдар цолтой 32 бөхийн барилдаан зохион байгууллаа.
 
сонин mn
 
Тус барилдаанд улсын начин Ш.Дарханбат, Улсын начин Б.Баярбаатар, Аймгийн арслан Э.Бат-Эрдэнэ тэргүүтэй 32 бөх барилдсанаас аймгийн харцага Х.Наранбаяр түрүүлж, аймгийн Арслан Э.Бат-Эрдэнэ үзүүрлэж, шөвгийн 4-т аймгийн Заан С.Оргилбаатар, аймгийн Начин Б.Батзориг нар шалгарлаа.
Энэ үеэр Монгол Улсын Арслан Б.Орхонбаярыг Орхон сумын “ХҮНДЭТ ИРГЭН” болголоо.
 
 
сонин mn
 
сонин mn
 
сонин mn

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn