Орцонд хүн хутгалаад зугтаасан этгээдийг барьжээ

138

Сэлэнгэ аймагт хүний биед халдаж, хутгалааад зугтаасан хэрэг хоёрдугаар сарын 15-нд гарчээ.
Тодруулбал, Цагдаагийн байгууллагад хоёрдугаар дугаар сарын 15-ны орой Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт “Орон сууцны орцонд хутгалуулсан хүн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Дуудлага, мэдээллийн дагуу тус аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид эрэн сурвалжлах хойшлуулшгүй ажиллагаа явуулж, хохирогчийг хутгалж биед нь хүнд гэмтэл учруулсан байж болзошгүй этгээдийг баривчилжээ.
Иймд Цагдаагийн ерөнхий газраас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Дээрх гэмт хэрэг шиг гэр бүл, эр, эмийн харилцаатай иргэдийн хоорондох хэрэг, зөрчил өдөр бүр бүртгэгдэж, энэ нь даамжирсаар хүнд ноцтой үйлдэл болон хувирч байна.
  • Гэр бүл гэдэг нь нэг зорилго, нэг сэтгэлтэй бие биеэ байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг, алдсан бол уучилдаг, гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө бие сэтгэлээ зориулсан иргэдийн хамгийн жижиг нэгдэл бөгөөд энэ нэгдлээс нийгэм бүрдэнэ.
  • Хараахан гэр бүлээ зохиож амжаагүй залуучууд Та бүхэн бусадтай гэр бүлийн харилцаа үүсгэж, гэр бүл зохиохоор төлөвлөж байгаа бол удам судрын судал, зан ааш, дотоод бодол сэтгэхүйг нь судал, таныг байгаа байдлаар чинь ойлгож, хүлээн зөвшөөрдөг, өчүүхэн жижиг зүйлээр шалтаглаж хардаж сэрдэж зовоодоггүй тийм хүнээ олтол тэвчээртэй бай, битгий яар, эхлээд өөрөө төлөвш.
  • Гэр бүлтэй иргэн танд зөвлөхөд нэгэнт хань ижил, гэр бүл, үр хүүхэдтэй бол нэгнээ хардаж, сэрдэж зовоохоо боль, байгаа зүйлдээ таларх, таны хамгийн чухал үнэт зүйл бол таны гэр бүл чинь шүү дээ. Тэртэй, тэргүй та хоёр өөр өөр гэр бүлээс нэгдэн нийлж энэхүү гэр бүлээ зохиож байгаа тул нэгнийхээ өөр сонирхол, хүсэл мөрөөдлийг хүндэтгэж, хань ижлээ байгаагаар нь хайрла, таны эхнэр, нөхөр таны хувийн өмч, эд зүйл биш, өөрийн гэсэн бодол, хүсэл мөрөөдөлтэй иргэн хүн шүү дээ. Өөртэй итгэл, өчүүхэн бодол чинь томорсоор бүхэл бүтэн гэр бүлээ салж сарниулах хүчирхийлэл болон хувирч болзошгүй байгааг анхаар. Үүнээс хэн хохирох вэ таны үр удам болсон үр хүүхэд чинь хохирно, ирээдүйд өөрийн гэр бүлээ зохиох үр хүүхэд чинь хайр, халамжаар дутуу өснө гэдгийг ойлгож, ухаарч хүчирхийлэл үйлдэлгүй амьдар.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn