Бай буудаж байгаад сум алдаж хүн гэмтээжээ

0

Цагдаагийн байгууллагад энэ сарын 22-ны өдрийн 15 цаг 40 минутад Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Хогийн хонхор гэх газар “Бай буудаж байгаад сум алдаж хүн гэмтсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Тус аймгийн цагдаагийн газраас шалгахад урьдчилсан байдлаар 36 настай эрэгтэй “Э” нь гар буу оролдож байх үед нэг удаа буудлага үйлдэгдэн сум алдаж, улмаар хамт байсан БНХАУ-ын иргэн 50 настай эрэгтэй болон Монгол Улсын иргэн 37 настай эрэгтэй нарын хөл хэсэгт гэмтэл учруулсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иймд галт зэвсэг өмчилж, эзэмшиж байгаа иргэн Та мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу галт зэвсгийн гохыг байнга цоожилж, буунаас замгийг салгах, сумыг тусад нь түгжээтэй саванд хадгалах, бусдад шилжүүлэхгүй байх, галт зэвсэгтэй ямагт цэнэгтэй мэт харьцаж буудлага үйлдэхээс бусад үед цэнэглэхгүй байж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn