Сэлэнгэ аймагт гарсан ой хээрийн түймрийг цурамд оруулжээ

105

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг, Цонхлогийн даваанд 2023 оны зургаадугаар сарын 10-ны өдөр ой хээрийн түймэр гарчээ.
Долоон машин, 35 хүн, хоёр аж ахуйн нэгж хамтран түймрийг цурамд оруулж, байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн тухай  Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ. 
Мөн тус яамнаас хур, бороо ховор, цаг агаар хуурайшилтай байгаа энэ цаг үед ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг ард иргэдэд анхаарууллаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn