З.Энхболд, Т.Аюурсайхан нарын хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ Онцлох / Улс төр 2023/06/12 12:09 150 Хуваалцах Нүүрсний хэргүүд эхнээсээ шүүхэд шилжиж байна. Төмөр замын С.Батдөлийн хэргийг 14 хоногийн өмнө Баянголын шүүх хүлээж авсан.Тэгвэл араас нь УИХ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын хэргийг НПГ-аас шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ. АТГ-аас З.Энхболдын хэргийг гурваг сарын өмнө мөрдөн шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн байдаг. Харин Т.Аюурсайханы хэргийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан этгээдийнхтэй хамт сар гаруйн өмнө НПГ-т хүргүүлсэн талаар АТГ-аас мэдээлж байв.Б.БаярЭх сурвалж: “Зууны мэдээ” сонинскачать dle 12.0 150 Хуваалцах Facebook Twitter